Search engine optimization буюу хайлтын системийн оновчлол талаар (А - Я)
Цааш
Сонгох

We're

GoySite

Agency

goysite.com

Бидний хийсэн ажилууд
Оффис

Кастле таун - B блок, W-3 9621 9060

Уулзалт товлох

Hub Innovation Center 9930 0893

Search engine optimization буюу
хайлтын системийн оновчлол талаар (А - Я) хүртэл

Publication cover
Ангилал:   Web develop
Огноо:  2024-04-28
Нийтлэгч:  Бэки

Дижитал маркетингийн хамгийн хүчтэй хэрэглүүр болох Google хайлтын систем тухай дэлгэрэнгүй тайлбарлалаа. Хайлтын систем нь вэб хуудас, файлууд, өгөгдлийн сан, график хүснэгт, бүтээгдэхүүний мэдээлэл, мэдээллийн сангууд, график харьцуулалт болон бусад мэдээллүүдийг хайж олох зорилгоор хөгжүүлэгдсэн.

Хайлтын системийн оновчлол (SEO) нь бизнес эрхлэгчдэд маш чухал бөгөөд энэ нь тэдний онлайн харагдах байдал, вэб сайтын хандалт, эцэсийн дүндээ таны ашиг орлогод шууд нөлөөлдөг.

SEO-ийн ач холбогдлыг нарийвчлан авч үзье.

Вэб сайт руу орж ирэх хэрэглэгчийн урсгалыг нэмэгдүүлнэ: SEO нь таны вэб сайт хайлтын системийн үр дүнгийн хуудсуудад (SERPs – google дээр хайлт хийхэд үр дүнд нь гарч ирдэг хуудсууд) илүү дээгүүрт эрэмбэлэгдэх боломжийг ихэсгэж боломжит худалдан авагчдад илүү их харагдах болно.
Хэрэглэгчид хайлтын үр дүнгийн хамгийн эхэнд гарч буй вэб сайтууд руу хандах магадлал өндөр байдаг тул дээгүүр эрэмбэлэгдэх нь органик хандалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг. Хайлтын үр дүнд дээгүүр байр эзэлдэг вэб сайтыг хэрэглэгчид илүү найдвартай гэж үздэг.

Өрсөлдөх чадвар нэмэгдүүлнэ: Хайлтын системд зориулж вэб сайтаа оновчтой болгохгүй байгаа, вэб сайтаа хараахан хөгжүүлээгүй байгаа өрсөлдөгчдөөс ихээхэн давуу талыг өөрийн болгож чадна. SEO – бол урт хугацаандаа ашиг тустай бөгөөд та нэгэнт сайн SEО – той болох юм бол гүүглийн хайлтын системийн ранкаар хамгийн дээр харагдаж хүмүүс таны вэб сайт руу тасралтгүй орж ирсээр байх болно. Салбартаа тэргүүлэгч болхын тулд гүүглийн хайлтын системд тэргүүлэгч бол. Маш оновчилсон вэб сайт 5- 10 жилийн хугацаанд байр сууриа хадгалсаар байх болно. Гэхдээ энэ бол хөгжүүлэлт, тасралтгүй маш сайн контент нийлүүлэх, өөрчлөлтөд дасан зохицох чадвар, бага зэргийн техник ажил зэрэгээс хамааралтай гэдгийг санах хэрэгтэй. Бид тун удахгүй SEO хөгжүүлэлтийн арга зүйн талаар ярилцах болно.

Бид таны бизнесийн манлайлалыг бий болгох шилдэг вэб сайт хийж өгөхөд үргэлж нээлттэй байх болно. Бидний үйлчилгээг сонгоорой!!! https://goysite.com/service/web-development

Зар сурталчилгааны зардал багатай: Бүхийл бизнес үйлчилгээ Facebook boost – хийж онлайн оролцоог нэмэглүүлэхийг зорьж байна. Гэтэл SEO – сайн хийгдсэн website эзэмшигчид иймэрхүү зардалд бага мөнгө төсөвлөдөг. Үнэндээ оновчлол сайжруулах нь үнэ төлбөргүй юм.

Хэрэглэгчийн сэтгэл ханамж: Энэ бол худалдан авагч, үйлчлүүлэгчид эргэж ирэх үү үгүй юу гэдгийг шийдэх гол үзүүлэлт юм. Тэдний сэтгэл ханамжийг мартаж болохгүй учир маш сайн үйлчилгээ үзүүлж, түүнээс дутхааргүй сайн туршлага мэдрүүлэх вэб сайттай байх хэрэгтэй. Загвар муутай дизайн, нүдэнд шалаа ихтэй хурц өнгөний сонголт, харагдац муутай текст зэрэг тэдний вэб туршлагыг багасгах вэб сайт – тай байж хэрхэвч болохгүй. Үндсэн

SEO хөгжүүлэх арга зүйн талаар дэлгэрүүлж үзэцгээе:

Түлхүүр үг оновчтой болгох (Keyword research): Хайлтын хэмжээ өндөр, өрсөлдөөн багатай холбогдох түлхүүр үгсийг онилсноор органик урсгалыг ихээхэн нэмэгдүүлэх боломжтой. Хайлтын хэмжээ өндөр байна гэдэг нь хүмүүс таны бизнес үйлчилгээтэй холбоотой ямар төрлийн үгээр гүүглээс хайлт хийдэг вэ гэдгийг хэлж байгаа юм. (Жишээ нь: Би шинэ вэб сайт хийлгэмээр байгаа бөгөөд хаана хандаж хийлгэхээ мэдэхгүй байна гэж бодоё 🤔. Тэгвэл би утсаа гаргаж ирээд google дээрээс “Хаана гоё сайт хийлгэх вэ❓” гэж бичихийг л хэлээд байгаа юм.) Таны хувьд сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг бизнестэй гэж бодвол танд тохирох хамгийн их түгээмэл ашиглагдаж болох түлхүүр үг бол: Сэтгэл зүй, сэтгэл зүйн зөвөлгөө, сэтгэл гутрал г.м үгс юм.

Контентийн (нийтлэл) чанар ба хамаарал: Хэрэглэгчийн хүсэлд нийцсэн өндөр чанартай, холбоо хамааралтай контент нь органик урсгалыг татахад зайлшгүй шаардлагатай. Өөрийн бизнесийн талаар сайн агуулгатай мөн тэдний асуултанд хаиулт болж чадахуйц контент нийлүүлэх нь чухал. Ингэснээр тэднийг вэб сайт руугаа татаж, худалдан авалт хийхэд нь нөлөөлж чадна шүү дээ 👍🏻.

💡Судалгаа: Backlinko – Вэб сайтийн хийсэн судалгаагаар урт хэлбэрийн контент нь хайлтын үр дүнд илүү өндөр байр суурь эзэлдэг бөгөөд богино контентоос илүү их урсгалыг бий болгодог. Сайт руу зочлох: https://backlinko.com

Буцах линк холбох (Backlink-building): Өндөр ранктай вэб сайтуудаас буцах линк авах нь таны вэб сайтын хайлтын системийн зэрэглэлийг сайжруулж чадна. Буцах линк гэдэг нь таны вэб сайтыг бусад вэб сайтууд хэрэглэгчид санал болгох бөгөөд дээр нь дарснаар таны вэб сайт руу орох болно.

Хуудасны оновчлол (On-page optimization): Мета гарчиг, мета тайлбар, зургийн Alt шошго зэргийг оновчтой болгох нь харагдах байдал болон товшилтын хурдыг сайжруулж чадна. Oновчтой мета тайлбар бүхий хуудсууд хайлтын үр дүнд өндөр үр нөлөөтэй байдаг. Техник талаас нь анх вэб сайт хөгжүүлэлт хийхдээ “meta description” тагийг сайн тохируулах шаардлагатай.

Техникал ажилууд (Technical SEO): Эвдэрсэн холбоос, crawler – ын алдаа, хурдны асуудал зэрэг техникийн асуудлуудыг засах нь вэб сайтын гүйцэтгэл болон хайлтын системийн зэрэглэлийг сайжруулах тусалдаг. Энд дурдахад SEO бол урт хугацааны турш тасралтгүй хөгжүүлж байж хүрдэг амжилт гэдгийг дахин хэлэх нь зүйтэй.

Гар утасны оновчлол (Mobile optimization): Ухаалаг гар утасны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр мобайл хэрэглэгчдэд зориулан вэб сайтаа оновчтой болгох нь органик урсгалыг татахад чухал ач холбогдолтой юм. “Mobile friendly = Responsible design” бол гарцаагүй хийгдэх ёстой хөгжүүлэлт юм. UI&UX design үр нөлөө сүүлийн жилүүдэд маш хүчтэй яригдах болсон.

💡Google-ийн гар утасны анхны индексжүүлэлт нь хайлтын үр дүнд гар утсанд ээлтэй вэб сайтуудыг эрэмбэлэх бөгөөд ингэснээр гар утсан дээр сайн зохицдог дизайнтай сайтуудын органик урсгалыг нэмэгдүүлэхэд хүргэдэг.

Хэрэглэгчийн туршлага (UX): Та энэ талаар дэлгэрэнгүй уншихыг хүсвэл энэ нийтлэлийг санал болгож байна. https://goysite.com/category/uiux

Эдгээр стратеги нь органик хандалтыг нэмэгдүүлэх боломжтой боловч вэб сайтынхаа гүйцэтгэлийг тогтмол хянаж, хэрэглэгчидийн чиг хандлагыг шинжлэх, SEO стратегиа тохируулан өөрчлөх нь чухал юм.

Таны вэб сайтыг хүчирхэг SEO – той болгох дараах сайтуудыг санал болгож байна.

SEMRUSH ашиглан түлхүүр үгийн судалгаа хийгээрэй 👌http://www.semrush.com

BACKLINKO ашиглан тасралтгүй суралцах боломжтой шүү 👌http://www.backlinko.com

ASHREFS үнэгүй түүл ашиглан SEO -гоо улам хүчирхэг болгоорой 👌http://www.ashrefs.com

Дүгнэлт

Дүгнэж хэлэхэд, SEO нь онлайн харагдацыг сайжруулж, тогтмол хэрэглэгч татах, итгэлцэл – найдвартай байдлыг бий болгож, дижитал зах зээлд өрсөлдөх давуу талыг бий болгодог тул бүх төрлийн бизнест чухал ач холбогдолтой юм.

SEO-д хөрөнгө оруулах нь таны бизнесийн урт хугацааны амжилт, өсөлтөд оруулсан хөрөнгө оруулалт юм.

By Бэки

Орчуулагч мэрэгжилтэй ч сониуч зандаа хөтлөгдөн 2019 онд код бичиж эхлэхээр шийдсэн. "Indra Institute" академид Програм хангамж - аар суралцаад амжилттай төгссөн. Энэ л мөчөөс хойш Вэбсайт хөгжүүлэгчийн аялал эхэлсэн. Full Stack Web developer болоод 3 жил өнгөрчээ. Үргэлж суралцаж, шинэ зүйлд дасан зохицох чадвартай байх нь энэ мэргэжлийн онцлог юм.

Write a comment

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *