Контент маркетинг гэж юу вэ? Хэрэгтэй гарын авлага
Цааш
Сонгох

We're

GoySite

Agency

goysite.com

Бидний хийсэн ажилууд
Оффис

Кастле таун - B блок, W-3 9621 9060

Уулзалт товлох

Hub Innovation Center 9930 0893

Контент маркетинг гэж юу вэ?
Хэрэгтэй гарын авлага

Publication cover
Ангилал:   Content create
Огноо:  2024-05-16
Нийтлэгч:  Бэки

Контент маркетинг гэдэг нь стратегийн хувьд контент үүсгэх, нийтлэх, сурталчлах (нийтлэл, имэйл, видео, подкаст гэх мэт) маркетингийн нэг төрөл юм. Контент маркетингийн гол зорилго бол хүмүүст мэдлэг олгож, оролцоог нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг татаж, борлуулалтын манлайлал бий болгох, улмаар тэднийг худалдан авалт руу чиглүүлэхэд ашиглагддаг.

Контент маркетинг яагаад чухал вэ?

Контент маркетинг сайн хийж чадвал урт хугацааны туршид гайхалтай ROI-тэй байдаг. ROI – Return on Investment: Хөрөнгө оруулалтын үр ашиг, ашгийг үнэлэхийн тулд бизнес, ялангуяа борлуулалт, маркетингийн салбарт түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн хэмжүүр юм. Бид өдөр тутамдаа Facebook дээр зар, мэдээлэл оруулж, бүүст хийж борлуулалтаа явуулдаг. Энэ бүтэж болох ч таны хийж буй бизнесийн талаарх брэндийн мэдлэгийг хүмүүст өгч чадахгүй. Хүмүүс таны хийж буй зүйлийг ойлгож, мэдээлэлтэй болсноор урт хугацааны итгэлцэл үүсэж таниас худалдан авалт хийсээр байх болно. Харин одоо үүнийг (контент маркетинг) хэрхэн ашиглаж эхлэх вэ?

Үзэгчдээ тодорхойл (Audience): Аливаа контент маркетингийн кампанит ажлын эхний алхам бол зорилтот үзэгчдийг тодорхойлох явдал юм.

Үзэгчиддээ таалагдах контент бүтээх: Одоо та үзэгчидээ тодорхойлсон тул тэдэнд зориулсан контент бүтээх цаг болжээ. Үүнийг хийх хамгийн сайн арга бол үзэгчдийнхээ өвдөлтийг (Pain point) ойлгох явдал юм. Ингэснээр тэдний асуудлыг шийдвэрлэхэд нь туслах контентыг бий болгоно.

Контент маркетингийн төлөвлөгөө боловсруулах: Харин одоо та сайн төлөвлөгөө боловсрууулах хэрэгтэй. Контент маркетингийн гол зорилго нь хэрэглэгчдэд үнэ цэнэтэй мэдээллийг хүргэх юм. Эхлээд хэрэглэгчийн хэрэгцээ, асуудлыг ойлгож, түүний дагуу контент боловсруулна. Энэ нь брэндийн итгэлцлийг бий болгож, урт хугацаанд хэрэглэгчдийг хадгалах үндэс болдог. Маркетингийн юүлүүрийн янз бүрийн үе шатанд (худалдан авах мөчлөг) хүмүүст зориулсан контент үүсгэх. Маркетингийн юүлүүрийн алхам бүрийн зорилго нь хүмүүсийг дараагийн алхам руу түлхэх явдал юм.

  • Эхний үе шат бол мэдлэг ба брэнд (Awareness): Ихэнхи хүмүүст “Надад ийм асуудал тулгараад байна, үүнийг шийдэх хэрэгтэй” гэсэн үгнээс эхлээд “энэ бол надад хэрэгтэй бүтээгдэхүүн” гэж итгэх хүртэл тэдэнд мэдлэг олгох хэсэг юм. Энэ хэсэгт контент нь таны зорилтот хэрэглэгчдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд туслана. Блог нийтлэх, Youbube – дээр видео оруулах, олон нийтийн сүлжээнд пост оруулах, подкаст хийх зэрэгээр контент үйлдвэрлэж болно. Контентын төрөл бүрийн байдал нь сонирхлыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн анхаарлыг удаан хугацаанд татах боломжийг олгоно. Tаны бизнесийн өсөлт нь Top of Funnel – Awareness контентоос ихээхэн шалтгаална. Түгээмэл ашигладаг нэг стратеги яг одоо зах зээл дээр эрэлттэй байгаа сэдвийг сонгоод вэб сайт руугаа хүмүүсийн траффик урсгалыг чиглүүлж болно. Дараа нь тэдэнд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож өөртөө татаж болдог.
  • Дунд үе шат бол сонирхол (Interest): Энэ үе шатанд хэрэглэгчид илүү мэдээлэлтэй болж таны брэндэд дасаж эхэлдэг. Гэхдээ энэ нь худалдан авалт хийхэд хангалтгүй ч таны зорилгод нэг алхам ойртлоо. Энэ үе шат бол тэд аль сонголт нь хамгийн сайн болохыг шийдэх, сонголтоо зөв хийж шийдвэр гаргах хамгийн чухал хэсэг. Энэ үе шатанд арай өөр төрлийн контент ашиглах болно. Имэйл ашиглаж мэдээллийн товхимолд бүртгүүлэх, бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй нийтлэх, зах зээлийн судалгаа хийх, идэвхижүүлэх хуудас руу чиглүүлэх (Вэб сайтаар дамжуулан энд хүрч болно) зэрэг контентийн төрөлүүд ашиглах боломжтой. Имэйл ашиглан тэдэнд манай бүтээгдэхүүн, үйлчилгээ бол тэдний хамгийн сайн сонголт байж болохыг харуул. Зах зээлийн судалгаагаар манай санал тэдэнд ямар давуу талтай гэдгийг ойлгуул.
  • Сүүлийн үе шат үйлдэлд хөтлөх (Action): Энэ бол сүүлчийн үе шат. Зорилго нь маш энгийн: хүмүүсийг хөрвүүлэхэд түлхэц өгөх контент үүсгэх. Борлуулалтын талаар и-мэйл явуулах, вэб сайт дээрээ борлуулалтын хуудас үүсгэж үйлдэл рүү чиглүүлсэн контент оруулах. Мөн үр дүнтэй нэг арга бол бодит хэрэглэгчдийн кейс оруулах, хэрэглээд мэдэрсэн туршлагаа таны хуудсан дээр нийтлэх нь бусад хүмүүсийг ч бас хөрвүүлэх болно.

Контентийн чанараа сайжруулах шалгарсан аргууд

Брэндийн нэр хүндийг өсгөхийн тулд чанарыг бууруулахгүй байх нь амин чухал юм.

Өөр өөр сувгуудад зориулж контентыг өөрчил: Ихэвчлэн суваг тус бүрдээ контентоо өөрчлөх шаардлагатай болдог. Сошиал платформ тус бүр дээр өөр өөр хэмжээст зураг болон бичлэг оруулах шаардлагатай. Вэб сайтын хувьд бол анх гаргасан загвар дизайнаас шалтгаалаад ямар ч хэмжээстэй байж болно. Хамгийн гол маш сайн Responsible design (Олон төрлийн төхөөрөмж, сувгуудад маш сайн тохирох дизайн) – тай байх нь чухал.

Харааны шатлал: Тодорхой харааны шатлал нь таны контентийг ойлгоход илүү хялбар болгоно. Визуал шатлал бол таны агуулгыг хэрхэн яаж зохион байгуулах явдал юм. Нийтлэлийн хувьд энэ шатлал их чухал үүрэгтэй бөгөөд том гарчиг, жижиг гарчиг, жижиг дэд гарчгууд текст гэсэн шатлалтай байж болно.

Утасан дээр харагдах байдал: Орчин үед ухаалаг утасны хэрэглээгээ дагаад контентууд ч гэсэн ухаалаг утастай нөхөрсөг дизайнтай байх ёстой. Нийт хэрэглэгчдийн 60% ухаалаг утасаа ашиглаж контент үздэг гэхэд нээх хэтрүүлсэн болохгүй болов уу. Гар утсанд зориулан контентоо загварчилж байгаарай. Mobile first!!!

Уншигдац сайжруулах: Том гарчиг тавьж өгснөөр тэдний анхаарлыг эхлээд татах болно. Догол мөрүүд ашиглах нь уншигчид шинэ бүлэг сэдэв рүү шилжиж орсноо төвөггүй мэдэх болно. Мөр хоорондын зай үсэгийн фонтноос 1.5 дахин их зайтай байх нь нүдэнд шалаа байхгүй уншигдац сайжирч, хурд нэмэгдэнэ.

Нэг удаа гайхалтай контент бүтээх биш тууштай урт хугацаанд тогтмол оруулах хэрэгтэй. Контентыг тогтмол, чанартай байлгах нь хэрэглэгчдийн сонирхлыг татах, итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй.

Дүгнэлт

Эцэст нь хэлэхэд, контент маркетинг нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах биш, харин хэрэглэгчдэд үнэ цэнэ өгөх, итгэлцлийг бий болгох, урт хугацааны харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн стратеги юм. Энэхүү стратегийг зөв, үр дүнтэй хэрэгжүүлснээр бизнесийн өсөлт, амжилтанд чухал нөлөө үзүүлнэ.

Контент маркетинг нь хэрэглэгчидтэй байнгын харилцааг бий болгох, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ. Хэрэглэгчдийн сэтгэгдэл, санал хүсэлтэнд хариу үйлдэл үзүүлэх нь чухал.

By Бэки

Орчуулагч мэрэгжилтэй ч сониуч зандаа хөтлөгдөн 2019 онд код бичиж эхлэхээр шийдсэн. "Indra Institute" академид Програм хангамж - аар суралцаад амжилттай төгссөн. Энэ л мөчөөс хойш Вэбсайт хөгжүүлэгчийн аялал эхэлсэн. Full Stack Web developer болоод 3 жил өнгөрчээ. Үргэлж суралцаж, шинэ зүйлд дасан зохицох чадвартай байх нь энэ мэргэжлийн онцлог юм.

Write a comment

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *