Өнөөгийн дижитал эрин зуунд контент бүтээх нь аливаа амжилттай бизнесийн стратегийн салшгүй хэсэг болсон. Контент бүтээх нь бусдаас ялгарах арга байсан бол орчин үед онлайн бизнест маркетингийн чухал арга техник болжээ. Сошиал медиа дээр пост оруулах, мэдээллийн блог сайтад нийтлэл бичих нь үйлчлүүлэгчдийг татах, хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Бизнесүүдэд контент үүсгэхийн ач холбогдлыг ойлгуулахын тулд статистик мэдээллийг авч үзье.
Ямар сувгууд таны бизнест хамгийн сайн тохирохыг харж, анхаарлаа түүн рүү чиглүүлээрэй. Түүн дээрээ өөрийн контентоор дамжуулан, хэн нэгний сонирхлыг татаж, харилцан яриа өрнүүл. Дараа нь тэр хүмүүст өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож тэдэнд үнэ цэнэ авчрах болно гэдгийг итгүүлэх хэрэгтэй. (Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ үнэхээр тэдэнд үнэ цэнэ өгдөг байх ёстой).
Маш олон төрлийн контент бүтээж нийтлэх сошиал сувагууд байгаа. Эхлээд аль суваг дээр түлхүү контент үйлдвэрлэж нийлүүлэх вэ? гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Энэ нь мэдээж таны бизнесийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарана. Гэхдээ доор дурдсан сувгууд хоорондоо нэгнийгээ дэмждэг гэхэд болно.
Контент нийлүүлэх хамгийн алдартай сувгууд: Таны бизнесийн үйл ажиллагааг дэмждэг (Business integration)
- Website
Эхлээд website -р дамжуулан контент нийлүүлэх давуу талыг авч үзэе. Мэдээлэл өгөх нийтлэлүүд, сонирхолтой видео бичлэгүүд эсвэл хэрэгтэй зөвлөмж, зааварчилгаа зэрэг (Одоо миний бичиж байгаа энэхүү нийтлэл танд зөвлөмж өгөх зорилготой) анхаарал татахуйц контент нь хэрэглэгчдийг сайтад зочлох, хуудсуудыг нь судлах, улмаар үйлчлүүлэгч болгоход дэмждэг. Хамгийн гол нь SEO (Search engine optimization) – хайлтын системийн оновчлолд маш чухал ач холбогдолтой байдаг. Контент тогтмол үүсгэж, нийтлэснээр та хайлтын системийн үр дүнгийн хуудсууд (SERPs) дээр вэб сайтынхаа харагдах байдлыг сайжруулж, ранкаа өсгөж сайт руугаа органик урсгалыг нэмэгдүүлэх боломжтой.
SEO – Хайлтын системийн оновчлолын талаар дэлгэрэнгүй судлахыг хүсвэл доорх нийтлэлүүдийг санал болгож байна. 👉 http://www.goysite.com/seo
💡Статистик мэдээ: HubSpot-ын мэдээлснээр сард 16 ба түүнээс дээш блог нийтэлдэг компаниуд дөрөв ба түүнээс цөөн блог нийтэлдэг компаниудаас 3.5 дахин их органик хандалтыг авдаг. Энэхүү статистик тоо баримт нь таны онлайн харагдацыг сайжруулах, боломжит худалдан авагчдыг вэб сайт руу татахын тулд тогтмол контент бүтээхийн ач холбогдлыг онцолж байна.
Facebook бол бидний өдөр тутамдаа хамгийн өргөн ашигладаг платформ юм. Тиймдээ ч энэ платформ дээр хэрхэн контент нийлүүлэх вэ гэдгийг ярих нь илүүц биз.
Facebook платформ нь контент түгээх, үзэгчидтэйгээ(Audience) харилцах хамгийн хүчирхэг суваг юм.
💡Статистик мэдээ: Sprout Social-ийн мэдээлснээр, хэрэглэгчдийн 68% өөрсдийн дуртай брэндийн контентийг илүүтэй үздэг гэж хариулжээ. Хэн нэгэн таны контентыг үзэхийн тулд хэдий чинээ их цаг зарцуулна, төдий чинээ илүү танил болдог. Шинэ контентыг тууштай бүтээснээр та өөрийн брэндийг тодорхойлсон нөөцийн санг бүрдүүлэх бөгөөд эдгээр бүх контентууд нь таны брэндийг бий болгодог зүйлс юм. Эцэст тэдэнд таны хийж байгаа контент таалагдаж илүү их үзэгчидтэй болно гэдэгт итгэлтэй байна 😃.
Instagram Өдөр бүр Instagram дээр хэр их цаг зарцуулж байгаагаа бодоорой. Ямар контент таныг татдаг вэ? Инстаграм дээр бизнесийн контент үйлдвэрлэх, борлуулах ямар стратеги танд таалагддаг вэ?
Таны инстаграм нь илүү сонирхол татахуйц, мэргэжлийн байх тусам дагагчидтай илүү их харьцаж, харагдах болно гэдгийг хэлэх нь зүйтэй. Шинэ хэрэглэгч таны контентийн агуулга, лайк, сэтгэгдлийн тоог хараад таныг дагах болно.
Эцсийн дүндээ танай брэндтэй нийцсэн үнэ цэнэтэй үзэгчдийг татаж хоёр талын үнэ цэнийг бий болгодог. Инстаграм бол үнэ цэнийн солилцооны платформ бий болгож чадсанаараа контент маркетингийн чухал эх сурвалж болсон. Учир нь олон хэрэглэгчид таны контентийг үзэх боломжтой бөгөөд зарим нь өөрийн хэрэгцээнд нийцүүлэн таны үйлчилгээг эсвэл бараа бүтээгдэхүүнийг авах болно.
Дүгнэлт
Хүмүүст урам зориг өгөх, сургах, зугаацуулах контент бүтээгээрэй. Энэ нь боломжит худалдан авагчдад асуудлыг шийдвэрлэхэд нь туслахаас гадна тэдэнд мэдлэг өгч таньд итгэх итгэлийг нэмэгдүүлэх үр дүнтэй арга юм.
Яг одоо өөрийн цахим бизнесийг сурталчилах үр дүнтэй контент үйлдвэрлэж, хүрээгээ тэлмээр байгаа бол биднээс “Контент бүтээх” үйлчилгээ авахыг зөвлөж байна. https://goysite.com/service/content-create