И-мэйл маркетинг бол бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, мөн хэрэглэгчдийн үнэнч байдлыг урамшуулах зорилгоор цахим шуудан (Email) ашиглах явдал юм. И-мэйл маркетинг нь таны и-мэйлийн жагсаалтад байгаа хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүн, хөнгөлөлт болон бусад үйлчилгээний талаар мэдээлэл өгөх маркетингийн нэг хэлбэр.
Имэйлийн товч түүх
Хамгийн анхны цахим шууданг 1971 онд Рэй Томлинсон хэмээх компьютерийн инженер илгээжээ. Түүний илгээсэн мессеж нь зөвхөн тоо, үсгийн цуваа байсан ч харилцаа холбооны шинэ эриний эхлэл байсан юм. Томлинсон бол имэйл хаяг дахь “@” тэмдгийг нэвтрүүлсэн хүн юм.
1978 онд Digital Equipment Corp-ийн маркетингийн менежер Гари Тюерк энэхүү шууд харилцааны шинэ аргыг ашиглан хүмүүст шинэ бүтээгдэхүүний талаар мэдэгдэх зорилгоор анхны арилжааны цахим шуудан илгээжээ. Нийт 400 хүнд и-мэйл явуулсан ч түүний илгээсэн и-мэйлүүд 13 сая долларын борлуулалт хийсэн байдаг.
Хүмүүсийн бие биетэйгээ харилцах арга зам нь эрс өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд зах зээлд оролцогчид и-мэйл нь сурталчилгааны үр дүнтэй арга байж болохыг олж мэдсэн. Ингэж эхэлсэн юмдаа 😀.
Имэйл маркетингийн давуу тал
И-мэйлийг унших, устгах, архивлах хүртэл ирсэн хайрцагтаа хадгалагдан үлддэг. Тэд хэзээ нэгэн цагт унших л болно, ядаж л та тэгж найдаж болно шүү дээ 😜.
- Өртөг багатай
- Хэмжилт, шинжилгээ хийх боломж
- Автоматжуулалт
- Зорилтот зах зээлд хүрэх
Имэйл маркетингийн төрлүүд
Имэйл маркетингийн олон төрөл байдаг. Энэ удаагийн нийтлэлдээ түгээмэл ашиглагддаг төрлүүдийг товчхон бичлээ.
Welcome и-мэйл
Энэ төрлийн имэйл нь үйлчлүүлэгчдийг угтан авч, таны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар илүү ихийг мэдэх дэгээ (Hook) болдог. Энэ төрлийн и-мэйл ашиглан боломжит шинэ хэрэглэгчийг бизнестээ нэвтрүүлээрэй.
Мэдээллийн зориулалттай и-мэйл
Мэдээллийн мэйл нь маш алдартай бөгөөд ихэвчлэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг онцлон тэмдэглэдэг. Та өөрийн вэб сайт дээрээ нийтлэл оруулдаг бол newsletter – subscribe ашиглан тэдэнд шинэхэн и-мэйл цаг үргэлж явуулах болмжтой байдаг. Энэ төрлийн идэвхижүүлэлт зөөлөн аргаар хүмүүсийг худалдан авалт руу чиглүүлэх болно. Та хүмүүсийг сайн ятгах Нийтлэл бичээсэй гэж хүсэх байна 👌.
Баталгаажуулах имэйлүүд
И-мэйл, мэдээллийн товхимолд саяхан бүртгүүлсэн эсвэл онлайнаар анх удаа бараа худалдаж авсан хүмүүс баталгаажуулах и-мэйл хүлээн авах боломжтой. Эдгээр нь мөн хэрэглэгчдэд тэдний худалдан авалтыг хүлээн авсан эсвэл бүртгүүлэх нь амжилттай болсон гэдгийг мэдэгдэх арга бөгөөд тэдэнд хийх олон арга хэмжээг багтааж болно.
Сурталчилгааны имэйлүүд
Зар сурталчилгааны и-мэйлүүд таниас доллар авах ч олон тооны үзэгчдэд хүргэнэ. Бүх төрлийн маркетингийн ажлын эхний шатанд хүмүүсийг үргэлж мэдээлэлтэй байлгаж, тэдний нүдэнд харагдаж байх нь чухал. Бид брэндийн үнэ цэнийг ингэж л нэмэгдүүлнэ.
Судалгааны имэйл
Хэрэглэгчийн санал хүсэлт нь бизнесийн хамгийн сайн хэрэгслүүдийн нэг юм. Онлайн форум бөглөх, уулзалтанд бүртгүүлэх, хямдралд амж