Гар утсан дээрээ ганцхан товч дарах төдийд л хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ буйдан дээрээсээ захиалдаг болсон цаг үе. Энэ бол мэдээжийн хэрэг, харин таны бараа бүтээгдэхүүн одоо хүртэл онлайн маркет дээр биш лангуун дээрээ байгаа хэвээрээ юм биш биз?
Дижитал платформоор дамжуулан, онлайн орчинд дахь харилцаа холбоо, мэдээллийн урсгал руу чөлөөтэй нэвтрэх боломжийг бизнесийн орчинд маш сайн хангах хэрэгтэй. Интернетэд холбогдсон бүх хүн таны бизнесийн түнш, худлалдан авагч, хэрэглэгч болох боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ удаагийн нийтлэлээр онлайн худалдааны дэлгүүр (онлайн шоп) -тэй байх нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг товчхон бичлээ.
Онлайн дэлгүүртэй байх нь цар хүрээгээ тэлэх, борлуулалтаа нэмэгдүүлэх, өнөөгийн дижитал зах зээлд өрсөлдөх чадвартай байх хүсэлтэй бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай.
Өөрийн гэсэн цахим худалдааны платформ бий болгож борлуулалтаа нэмэгдүүлээрэй!!! Бид танд онлайн худалдааны вэб сайт хийх үйлчилгээ санал болгож байна. https://goysite.com/service/web-development
24/7 нээлттэй байна гэдэг гайхалтай биш гэж үү?
Хязгаарлагдмал цагаар ажилладаг дэлгүүрүүдээс ялгаатай нь онлайн дэлгүүр нь 24/7 нээлттэй байдаг. Энэ нь үйлчлүүлэгчид хүссэн үедээ үзэж, худалдан авалт хийх боломжтой гэсэн үг бөгөөд ингэснээр хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Зардлаа хэмнэх нь илүү ашиг л гэсэн үг шүү дээ
Бизнесээ эхлүүлж буй хүмүүсд зөвлөхөд цахим худалдааны вэб сайтаа эхлээд нээх хэрэгтэй. Дэлгүүрийн засвар, цагийн ажилтан, агуулахын түрээс зэрэг хүндэрлүүд шинэхэн бизнес эрхлэгчид эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг. Тэгвэл энэ мөнгөөрөө вэб сайт нээгээд сошиал маркетинг хийвэл зардал бага тусна. Гар утас, зөөврийн компютер дээрээсээ дэлгүүрээ удираж, илүү цагаараа өөрийн бүтээгдэхүүнийг хүмүүсд танилцуулж, сошиал маркетинг хийнэ. Сар бүрийн түрээс танай дэлгүүрт хүн ирэхгүй бол яанаа гэж санаа зовж суух хэрэг байхгүй шүү дээ. Нэг удаа нээсэн байхад л хангалттай!!!. Хэрэв таны бизнес өөрийн салбартаа танигдсан, дэлгүүрээ нээгээд ашигаа хүртээд явж байгаа бол яагаад онлайн дэлгүүрээ нээгээд илүү их борлуулалт хийж болохгүй гэж.
Өргөтгөх боломжтой (хамгийн бага зардлаар)
Онлайн дэлгүүрүүд танд бизнесээ өргөжүүлэх, бодит орон зайн хязгаарлалтгүйгээр шинэ зах зээлд гарах боломжийг олгоно. Та барилгийн материалын дэлгүүрээс шохой, будаг аван шинэ салбараа нээх гэж засварын ажил хийх шаардлагагүй шүү дээ. IT – н ажилтантайгаа нийлээд шинэ категори, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгүүрийн сайт дээрээ нэмхэд л болно.
Дата мэдээлэл цуглуулах, анализ хийх
Цахим худалдааны платформууд нь хэрэглэгчийн зан төлөв, сонголт, худалдан авалтын хэв маягийг ойлгоход тань туслах үнэ цэнэтэй дата мэдээллийг өгдөг. Энэ өгөгдөл нь таны маркетингийн стратеги болхоос гадна хэрэглэгчийн хэрэгцээг илүү сайн хангах боломжийг танд олгоно. Энэ бол онлайн бизнес эрхлэгчидийн хамгийн том давуу тал. Тэд таны дэлгүүрээр зочилсон бол үргэлж үнэ цэнэтэй мэдээлэл өгч байдаг. Энийг ашиглан тэдэн рүү дахин чиглүүлэх борлуулалт хийх боломжтой. Шинэ ирсэн загвараа тэдэн рүү явуулж худалдан авалт хийхэд нь туслана.
Re-target marketing:
Дахин чиглүүлэх төрлийн маркетинг гэдэг нь сошиал дээр таны нийтэлсэн байгаа бараа, бүтээгдэхүүн дээр лайк дарсан, шейр хийсэн, сэтгэгдэл үлдээсэн, мөн таны нийтэлсэн бичлэгийг тогтож харсан хүмүүсийг дахин идэвхижүүлэн худалдан авалт хийхэд нь чиглүүлэхийг хэлнэ.
Та манай сошиал маркетинг үйлчилгээ -г сонгон энэ төрлийн маркетингийн ажил хийлгэх боломжтой.https://goysite.com/service/social-marketing
Хэрэглэгчид тухтай байдал
Онлайн дэлгүүр нь үйлчлүүлэгчдэд гэрээсээ худалдан авалт хийх боломжийг олгож, бараа бүтээгдэхүүнийг шууд хаалган дээр нь хүргэдэг. Энэнээс илүү тухтай байна гэж юу байхав. Зурагт үзэж байхадаа, нойлийн өрөөнд сууж байхадаа, лагер дээрээ амарч байхадаа утсаараа танай дэлгүүрээс худалдан авалт хийчинэ шүү дээ. Ийм боломжийг цаг алдалгүй бий болгож өөрийн бизнесийг дижидал орчинд хөгжүүлээрэй. Бид танд туслахад үргэлж нээлттэй шүү.